


“Zoomlion”-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер
Тус компани нь “Zoomlion” ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд бид харилцагч нартаа нарийн мэргэжлийн зөвлөгөөг өгөхөөс гадна, харилцагчийн захиалгын дагуу өндөр бүтээмжтэй, ашиглалтын зардал бага, урт насжилттай хүнд машин механизм болон сэлбэгийг тогтвортой хангаж, мөн баталгаат сэлбэгийг хамгийн хямдаар, түргэн шуурхай, баталгаат хугацаатай үйлдвэрээс шууд танд хүргэх болно.
Өндөр бүтээмжтэй хүнд машин механизмын худалдаа
“Zoomlion” компанийн экскаватор, цамхагт, гинжит, болон дугуйт кран, бетон зуурмаг зэрэг хүнд машин механизм нь дотоодын төдийгүй олон улсын зах зээл дээрх хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсан.
Сэлбэг, эд анги

Сэлбэг, эд ангиудын тогтвортой нийлүүлэлт
БНХАУ дахь 9000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий сэлбэгийн агуулахаас манай компанийн Монгол дахь харилцагч нарын хүнд машин механизмд шаардлагатай сэлбэг эд ангиудыг түргэн шуурхай гараас гарт хүргэж байна.
Түүнчлэн АНУ, Бразил, Итали, Өмнөд Африк, АНЭУ, Орос, Энэтхэг, Хонконг, Сингапур зэрэг улсад байрлах үндсэн 9 сэлбэгийн төв, дэд 28 агуулахаар дамжуулан Zoomlion хүнд машин механизмд шаардлагатай сэлбэг эд ангиудыг олон улсын харилцагч нартаа түргэн шуурхай нийлүүлэх боломжтой.