Skip to content Skip to footer
Zoomlion компани

4000 орчим патент эзэмшдэг

"Zoomlion" компанийн 6000 гаруй доктор, мастерын зэрэгтэй судлаач, инженерээс бүрдсэн бүтээгдэхүүн боловсруулалт, судалгааны баг жил бүр 300 гаруй шинэ технологийг боловсруулж 200 гаруй нэр төрлийн хүнд машин механизм дэлхийн зах зээлд гаргаж байна.

Эко - Ухаалаг - Найдвартай

Тус компани нь “Эко-Ухаалаг-Найдвартай” гэсэн гурван үндсэн зарчмыг баримтлан, олон улсын стандартын дагуу (ISO/TC 96) машин механизм үйлдвэрлэж байна.

Олон улсын хамтын ажиллагаа

“Zoomlion” компани нь Италийн “CIFA”, Германы “JOST” зэрэг томоохон компаниудтай судалгаа болон үйлдвэрлэлийн тал дээр тогтмол хамтран ажилдаг.

Дэлхий даярх "R&D" төв

“Zoomlion” компани Хятадын Хунань дахь R&D, Италийн Милан дахь R&D, Германы Мюнхен дахь R&D, Хойд Америкийн Висконсин дахь R&D, Энэтхэгийн Шинэ Дели дэх R&D зэрэг судалгааны төвүүдтэй.
z_8

Олон улсын ISO/TC 96 стандарт

Үндсэн зарчим

Эко - Ухаалаг - Найдвартай

Тус компани хэрэглэгчдийн хэрэгцээ, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн шаардлагыг нарийн мэдэрч, “Эко-Ухаалаг-Найдвартай” гэсэн гурван үндсэн зарчмыг баримтлан, олон улсын стандартын дагуу (ISO/TC 96) машин механизм үйлдвэрлэхээс гадна судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл, логистик, борлуулалт, үйлчилгээ гэсэн үр дүнтэй эргэх холбооны инновацлаг сүлжээг бий болгон өөрийн бүтээгдэхүүнээ дэлхий даяар түгээж байна.

Олон улсын

Хамтын ажиллагаа

“Zoomlion” болон Италийн “CIFA” компанийн хамтын бүтээл шинэ технологийг агуулсан “Нүүрстөрөгчийн эслэгээр бэхжүүлсэн полимер (CFRP) шахуургатай” цемент тээвэрлэлтийн хүнд машин механизм нь ашиглалтын зардлыг 40 хүртэл хувиар бууруулж, олон улсын зах дээрх хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнээр шалгараад байна.

Түүнчлэн 2012 оны 4 сарын 16-нд Франц улсад болсон “INTERMAT 2012” үзэсгэлэнгийн нээлтэд “Zoomlion”, Германы “JOST” компаниудын хамтарсан судалдаа, шинжилгээний хүрээнд бий болсон “T320-16” цамхагт краныг танилцуулсан бөгөөд уг бүтээгдэхүүн нь олны талархлыг хүртэж, олон улсын зах зээлд борлуулалт өндөр байна.

z_42
factory-workers-checking-inventory-with-tablet-computer-industrial-warehouse-full-metal-parts
Дэлхий

"Research & Development" төв

“Zoomlion” компани 4000 орчим патент эзэмшиж байгаа бөгөөд БНХАУ-ын Хунань дахь төв үйлдвэр, Италийн Милан дахь R&D, Германы Мюнхен дахь R&D, Хойд Америкийн Висконсин дахь R&D, Энэтхэгийн Шинэ Дели дэх R&D зэрэг төвүүдэд 6000 орчим эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй шинэ бүтээгдэхүүн боловсруулалтын баг, түүнчлэн Хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүс нутаг дахь 300 гаруй инженерүүдийн бүрэлдэхүүнтэй техник технологийн шинэчлэлийн баг тасралтгүй 24 цаг судалгаа, шинжилгээ хийж, хэрэглэгчдэд шинэ дэвшилтэд технологи бүхий хүнд машин механизмыг тасралтгүй хүргэхээр ажиллаж байна.

Харилцах хаяг

Санал, хүсэлт илгээх

Улаанбаатар 15141, Самбуугийн гудамж, М Плаза, 17 давхарт

    И-мэйл:info@maxmachinery.mn
    Утас:7701 6262

    Улаанбаатар 15141, Самбуугийн гудамж, М Плаза, 17 давхарт

    Макс Машинери Индастри ХХК нь 2024 оноос эхлэн БНХАЯ-ын “Zoomlion”-н Монгол дахь албан ёсны дилерын эрхтэйгээр уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрлэлд зориулсан орчин үеийн дэвшилтэд хүнд машин механизмын худалдаа, засвар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

    Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2024 | Веб сайтыг бүтээсэн: OnlineMongols