Инновац шингэсэн бүтээгдэхүүн
БНХАУ-ын А зэрэглэлийн компани
“Zoomlion” компани нь 1992 онд байгуулагдсан бөгөөд инженерчлэлийн инновац шингэсэн уул уурхай, барилга байгууламж, хөдөө аж ахуйн хүнд машин механизмын үйлдвэрлэл, түгээлт, засвар үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Одоогийн байдлаар үндсэн 18 төрлийн ангилалд, 105 цувралын 636 загварын хүнд машин механизм үйлдвэрлэж, БНХАУ-ын А зэрэглэлийн компани, түүнчлэн хөрөнгийн биржийн Н ангилалд багтаж, 8 тэрбум 678 сая юанийн дүрмийн сантай дэлхийн тэргүүлэх зэргийн компани болсон.
Өндөр бүтээмжтэй хүнд машин механизмын худалдаа
“Zoomlion” компанийн экскаватор, цамхагт, гинжит, болон дугуйт кран, бетон зуурмаг зэрэг хүнд машин механизм нь дотоодын төдийгүй олон улсын зах зээл дээрх хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсан.
Сэлбэг, эд анги
Орчин үеийн технологийн шинэчлэл
“ZoomLion” компани нь “Three Highs & Four news” зорилтын хүрээнд иж бүрэн дижитал бүхий, хиймэл оюун ухаан дээр суурилсан, түлшний зарцуулалт бага, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, олон улсын хэрэглэгчдийн шаардлагыг хангасан 3200 тонны даацтай гинжит кран, 20000 тонн даацтай эргэдэг цамхагт кран, 2400 тонны даацтай газар шорооны экскаватор зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эвдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түгээж байна.
БНХАУ-ын Жүнлян хотын эргэн тойронд бүрэн автомат 23 үйлдвэрийг барьж байгуулан цамхагт кран, эксковатор, бетон зуурмаг зэрэг хүнд даацын машин механизм үйлдвэрлэн олон улсын зах зээлд нийлүүлж байна.
Бүрэн автомат үйлдвэрүүд
цагийн тасралтгүй судалгаа, шинжилгээ